Түгээмэл асуулт

Бүртгүүлэхгүйгээр дэмжиж болох уу?

Болно. Нэр, имэйлээ үлдээгээд QPay-ээр төлөхөд хангалттай. Бүртгүүлбэл бүх дэмжлэгээ нэг дороос хянана.

Ямар банкны аппаар төлөх вэ?

QPay-г дэмждэг 20 гаруй банк, хэтэвч: Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн, Хас, Төрийн, Капитрон, Ариг, Богд, М банк, qPay хэтэвч гэх мэт. Мөн манай дансанд шууд шилжүүлж болно.

Төсөл зорилгодоо хүрэхгүй бол яах вэ?

"Бүгд эсвэл юу ч үгүй" төсөл бол мөнгийг тань бүрэн буцаана — бид имэйлээр буцаалт авах дансыг тань асууна. Уян хатан төсөл бол цугласан дүн санаачлагчид шилжинэ.

Урамшуулал хэзээ ирэх вэ?

Урамшуулал бүр дээр хүргэх хугацааг заасан байдаг. Санаачлагч шинэчлэлээр явцаа мэдээлнэ.

Нэрээ нууцалж хандив өгч болох уу?

Болно. Төлбөр хийхдээ "Нэрээ нууцлах"-ыг сонговол дэмжигчдийн жагсаалтад нэр тань харагдахгүй.

Төсөл эхлүүлэхэд хэдэн төгрөг төлөх вэ?

Үнэгүй. Зөвхөн амжилттай цугласан санхүүжилтээс шимтгэл авна. Дэлгэрэнгүйг "Шимтгэл" хуудаснаас харна уу.

Хэн төсөл эхлүүлж болох вэ?

18 нас хүрсэн Монгол Улсын иргэн, эсвэл Монголд бүртгэлтэй хуулийн этгээд. Баталгаажуулалтад иргэний үнэмлэх (гэрчилгээ) болон өөрийн нэр дээрх данс хэрэгтэй.

Төсөл хянахад хэр удах вэ?

Ихэвчлэн 1-2 ажлын өдөр. Засвар шаардлагатай бол тодорхой зөвлөмжтэйгээр буцаана.

Санхүүжилтээ хэзээ авах вэ?

Хугацаатай төсөл дууссаны дараа ажлын 3-5 өдөрт. Хандив, нийгмийн төсөл явцын дундаас шилжүүлэг хүсч болно.

Төсөл амжилттай болсны дараа захиалга авч болох уу?

Болно. Урьдчилсан захиалгын төсөл амжилттай дуусахад "Захиалга үргэлжлүүлэх"-ийг асааж, шинэ захиалагчдыг хүлээн авна.

И-баримт олгох уу?

И-баримтын холболтыг удахгүй нэмнэ. Тэр болтол санаачлагчаас шууд хүсэх боломжтой.

Хариултаа олсонгүй юу? Facebook хуудсаар бидэнтэй холбогдоорой.