Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026.10.10
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
- Бүртгэл: нэр, имэйл, нууц үгийн хэш (нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй).
- Дэмжлэг: нэр, имэйл, утас (заавал биш), дүн, мессеж, урамшуулал хүргэх хаяг.
- Санаачлагчийн баталгаажуулалт: утас, иргэний үнэмлэх/гэрчилгээний зураг, банкны данс.
- Төлбөр: QPay-ийн нэхэмжлэх, гүйлгээний дугаар. Картын болон банкны нууц мэдээлэл бидэнд ирдэггүй.
Юунд ашигладаг вэ?
Төлбөр гүйцэтгэх, буцаалт хийх, урамшуулал хүргүүлэх, залилангаас сэргийлэх, төслийн шинэчлэл илгээхэд.
Хэнтэй хуваалцдаг вэ?
- Таны дэмжсэн төслийн санаачлагч — урамшуулал хүргэхэд шаардлагатай нэр, имэйл, утас, хаяг.
- QPay болон банк — төлбөр гүйцэтгэхэд.
- Хуулийн дагуу шаардсан эрх бүхий байгууллага.
Бид мэдээллийг тань зар сурталчилгааны зорилгоор худалдахгүй.
Иргэний үнэмлэхний зураг
Нийтэд нээлттэй хаяггүй тусгай хадгалалтад байх бөгөөд зөвхөн манай хянагчид харна.
Cookie
Зөвхөн нэвтрэлт болон аюулгүй байдлын (CSRF) cookie ашиглана. Гуравдагч талын хянах cookie ашигладаггүй.
Таны эрх
Өөрийн мэдээллийг харах, засах, бүртгэлээ устгуулах хүсэлтийг [email protected] хаягаар илгээнэ үү. Санхүүгийн гүйлгээний бүртгэлийг хуулийн дагуу шаардлагатай хугацаанд хадгална.