Урьдчилсан захиалгаСоёл, өв уламжлалМонгол Улс

Сүлд Модны Сүлдэт орой

Бидний Сар Нар Дөл бол эртний Хүннү гүрнээс хэрэглэж ирсэн гүн гүнзгий утга төгөлдөр бэлгэдэл юм.

Сүлд Модны Сүлдэт орой

Бидэнд нэгэн онцгой санаачилга байна.

Гэхдээ санаачилгаа танилцуулахаасаа өмнө та бүхэнд нэгэн түүх ярьж өгье.

1931 оны арванхоёрдугаар сарын 31-нд их зохиолч Дашдоржийн Нацагдорж болон Германд хамт суралцаж байсан хэсэг залуу сэхээтнүүд шинэ жилийн баярыг тэмдэглэжээ.

Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл өөр байснаас тэднийг хөрөнгөтний үзэл суртлыг дагасан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж, баривчилж байсан түүхтэй.

Хожим шинэ жилийн баяр Монголын нийгэмд дэлгэрч, бидний амьдралын салшгүй нэгэн баяр болсон юм.

Өнөөдөр бид шинэ жилийн баярыг зүгээр нэг хуулбарлан тэмдэглэдэггүй. Харин өөрсдийн үндэсний соёл, ёс заншил, үнэт зүйлсээр баяжуулан, Монгол шинэ жил болгож ирсэн.

Монгол өвлийн өвөө, цасан охид, баярын ширээ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ахмад настнаа хүндэтгэх ёс, хүүхдүүддээ бэлэг өгөх уламжлал гээд бидний өөриймшүүлсэн олон сайхан зүйл бий.

Тэр дундаас бидний хамгийн эрхэм нэршил бол СҮЛД МОД юм.

Бид гацуур модоо хүртэл зүгээр нэг гацуур гэж нэрлээгүй. Харин СҮЛД МОД хэмээн нэрийдсэн.

Гэвч бид сүлд модныхоо оройд өнөөг хүртэл ямар бэлгэдэл залсаар ирсэн бэ?

Янз бүрийн орны, янз бүрийн үзэл суртлын бэлгэдлийг хэрэглэж иржээ.

Тэгвэл одоо өөрсдийнхөө үндэсний бэлгэдлийг эрхэмлэх цаг болсон биш гэж үү?

Бидний санаачилга бол Монгол төрийн алтан Соёмбоны оройд орших ГАЛ, НАР, САР хэмээх гурван эрхэм бэлгэдлийг шинэ жилийн сүлд модныхоо оройд залцгаах явдал юм.

Учир нь:

ГАЛ бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт Монголын ард түмэн үеийн үед мандан бадарч, гал голомт нь өнөд бадрахын бэлгэдэл.

НАР бол мөнх оршихуй, гэрэл гэгээ, амьдралын бэлгэдэл.

САР бол мөнх тэнгэрийн дор Монгол Улс өнөд батжин бэхжиж, энхжин мөнхжихийн бэлгэдэл.

Энэ гурван бэлгэдэл нийлээд:

МОНГОЛ УЛС ҮҮРД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

гэсэн гүн утгыг агуулдаг.

Монгол хүн бэлгээрээ.

Бидний өвөг дээдсийн эрхэмлэн дээдэлж ирсэн энэ бэлгэдлийг зөвхөн төрийн далбаа, төрийн ордонд бус, бидний гэр бүл, үр хүүхэд, өдөр тутмын амьдралд ч утга учиртайгаар залж яагаад болохгүй гэж?

Иймд бид энэ гал морин жилийн шинэ жилээс эхлэн:

Чингисийн талбайд сүндэрлэх улсын их сүлд модны оройд,

Албан байгууллага бүрийн шинэ жилийн гацуур модны оройд,

Айл өрх бүрийн гэрийнхээ сүлд модны оройд

Монгол төрийн алтан Соёмбоны ГАЛ, НАР, САР гурван бэлгэдлийг залцгаая!

Энэ бол зүгээр нэг гоёл чимэглэлийн өөрчлөлт биш.

Энэ бол үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх, үр хүүхдэдээ Монголынхоо бэлгэдлийг өвлүүлэн үлдээх нэгэн сайхан санаачилга юм.

ШИНЭ ЖИЛЭЭ МОНГОЛ БЭЛГЭДЛЭЭРЭЭ ЧИМЭГЛЭЦГЭЭЕ!

Монгол Улс минь мөнх оршиж, Монголын гал голомт үеийн үед мандан бадрах болтугай!

Санхүүжилтийн зарцуулалт

  • 10 хувийг Занабазар музейд хандивлана11,300,000₮

Нийт төсөв 11,300,000₮

Эрсдэл ба сорилт

12-р сарын эхний 10 хоногт хүргэлт амжихгүй байх.

Шинэчлэл

Одоогоор шинэчлэл алга.

Сэтгэгдэл

Нэвтэрч сэтгэгдэл бичнэ үү.

Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

248,000₮0% · 28 хоног үлдсэн
Захиалах